Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Киев хот дахин бөмбөгдөлтөнд өртлөө
2 жил өмнө   808
Гурван долоо хоног орчим хугацаанд тайван амгалан байсан Украины нийслэл Киев хотыг Оросын зэвсэгт хүчин өчигдөр бөмбөгджээ.
 
Киев хотын төв дэх иргэний байгууламжууд Оросын пуужингийн цохилтод өртсөн байна. “Оросууд Киевийг дахин бөмбөгдөж эхэллээ. Орон сууцны барилга, цэцэрлэг пуужингийн цохилтод өртөв” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак мэдээлжээ.
 
Агаарын цохилтын үеэр нэг хүн алагдаж, зургаан хүн шархадсан байна. Киевийн бусад хэсгийг чиглэсэн дараагийн пуужингуудыг Украины агаараас хамгаалах систем устгасан тухай хотын дэд захирагч Микола Поворозник мэдээлжээ.
 
Киев хот агаарын цохилтод өртөж байх үеэр Германд дэлхийн Их Долоон гүрний удирдагчид цугларч байв. “Энэ нь тэдний зэрлэг балмад байдлын илрэл юм” гэж тус чуулганд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдрийн агаарын цохилтыг шүүмжилжээ.
 
Киевт өгсөн цохилтын хариуд Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ зарлаж, хүнд зэр зэвсэг Украинд нэмж илгээхийг Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба Их Долоогийн удирдагчдад уриалсан байна.
 
 
 
 
Эх сурвалж: Rferl
Киев хот дахин бөмбөгдөлтөнд өртлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0