Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Оросын далбаатай үр тарианы хөлөг онгоцыг саатуулжээ
3 жил өмнө   472
ОХУ-д эзлэгдсэн Украины бүс нутгаас үр тариа тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоцыг Туркийн гаалийнхан саатуулсан тухай Украины элчин сайд мэдэгдэв. Василий Боднар "Бид бүрэн хамтран ажиллаж байна. Одоогоор хөлөг боомтоос хөдлөхгүй зогсож байгаа бөгөөд Туркийн гаалийнхан саатуулсан" гэжээ.
 
Оросын далбаатай "Жибек Жолы" хөлөг онгоцыг Украины Бердянск боомтоос Туркийн Хар тэнгисийн эрэгт орших Карасу хот руу чиглэн явж байхад нь саатуулсан байна. Ачаа хаанаас ирсэн, хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ Оросын хяналтдаа байлгадаг Украины нутгаас үр тариа хулгайлсан гэж Турк буруутгаж буй бөгөөд ч Москва үгүйсгэж байна.
 
Бердянск боомт нь Украины өмнөд Запорожье мужид, Азовын тэнгист оршдог. Усан онгоц Бердянскаас хөдөлсөн тухай мэдээг Запорожжийн эзлэгдсэн районуудын захирагчаар томилогдсон Евгений Балицкий Telegram олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлажээ. Тэрбээр "Тус ачааны хөлөг онгоцоор зөөвөрлөж буй 7000 тонн үр тариаг Орос найрсаг харилцаатай орнуудад тараахаар төлөвлөсөн" гэж мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: BBC
Оросын далбаатай үр тарианы хөлөг онгоцыг саатуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0