6-р сард Евро бүсийн инфляц дунджаар 8.6% байсан нь бүсийн хэмжээнд түүхэн дээд түвшин болжээ. Бараа, үйлчилгээний үнэ ийнхүү өсөхөд түлш шатахууны үнэ 42%, хүнс, согтууруулах ундаа, тамхины үнэ 9% өссөн нь голлон нөлөөлжээ.
Задлаад харвал үнийн өсөлт Эстонид 22%, Литвад 20.5%, Латвид 19% хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Евро бүсийн 19 орны 17-д нь үнийн өсөлт эрчимжжээ.
Тиймээс Европын төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдлээ. Тус банкны тэргүүн Кристин Лагард энэ 7 дугаар сард болох уулзалтаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгсөн. 9 дүгээр сард үргэлжлүүлэн өсгөж магадгүй байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Холбооны нөөцийн банк, Английн төв банк, Европын төв банкны удирдлагууд дэлхий нийтээр үнийн өсөлт олон арван жилийн турш тогтвортой байсны дараа цар тахлаас үүдсэн өндөр инфляцын шинэ эрин үе ирээд буйг анхааруулсан юм. Томоохон эдийн засгуудаас Их Британийн инфляц 5-р сард 9.1% байсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.
Евро бүсийн 19 орны 17-д нь инфляц нэмэгджээ |
|