Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ким Жон Ун армийнхаа топ гурван генералыг огцруулжээ
6 жил өмнө   686
Ирэх долоо хоногт Сингапурт болох АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө Ким Жон Ун армийнхаа топ гурван генералыг албан тушаалаас нь огцруулсан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ.
 
Ёнхапын мэдээлж байгаагаар Хойд Солонгосын батлан хамгаалахын сайд Пак Ён Сик, Солонгосын Ардын Армийн жанжин штабын дарга Ри Мён Су, мөн армийн улс төрийн товчооны дарга Ким Жон Гак нарыг шинэ хүмүүсээр орлуулсан байна.
 
Уг халаа сэлгээг Ким Жон Уны Өмнөд Солонгос, АНУ-д хандах хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой бий болсон хагарлаас үүдэлтэй гэж ажиглагчид таамаглаж байна.
 
Ким Жон Ун тус улсын цөмийн зэвсгийг эдийн засгаа нээлттэй болгож, улс орноо хөгжүүлэхэд барьцаа болгон ашиглах гэж байгаа. Тэгвэл Хойд Солонгосын удирдлага дахь хатуу чиг баримжаатай хэсэгт энэ шинэ бодлого таалагдахгүй байгаа бололтой.
 
Дээрх гурван генералыг орлуулсан хүмүүс нь өмнөхөөсөө залуу хүмүүс байгаа нь үүнийг харуулж байна. Тухайлбал Ри Мён Сугийн албан тушаалд томилогдсон Ри Ён Гил нь залгамжилж буй хүнээсээ 21 насаар дүү байгаа юм.
 
Зургаадугаар сарын 12-нд буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт Дональд Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзахаар төлөвлөөд байна.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Ким Жон Ун армийнхаа топ гурван генералыг огцруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0