Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Япон улсын хүн амын тоо 13 дахь жилдээ дараалан буурав
2 жил өмнө   450
Өчигдөр Япон улсын засгийн газар хүн амынхаа тоог шинэчлэн зарлажээ.
 
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус улсын хүн амын тоо 125.9 саяд хүрсэн байна. Үүнд Японд байнга амьдардаг гадаадын иргэдийн тоо багтаж байгаа юм.
 
Харин зөвхөн япон үндэстнүүдийн тоо 123.2 саяд хүрсэн нь сүүлийн 13 жил дараалан буурсан үзүүлэлт болжээ. Үүнд жилийн дотор хамгийн олон хүн буюу 1.44 хүн нас барж, хамгийн цөөн буюу 810,000 хүүхэд шинээр мэндэлж, нас баралт, төрөлтийн харьцаа улам холдсон нь нөлөөлсөн байна.
 
Сүүлийн нэг жилийн дотор Япон улсад амьдардаг япон хүний тоо 619,140-өөр хорогджээ.
 
Тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэдийн тоо жилийн өмнөхөөс 107,202-оор хорогдож, 2.7 саяд хүрсэн нь цар тахлын үеийн хилийн хоригтой холбоотой юм.
 
Өнгөрсөн онд Японы бүх 47 мужаас зөвхөн Окинавад хүн амын тоо өссөн байна.
 
Токио хотын оршин суугчдын тоо 48,592 хүнээр буурсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хүн амын бууралтыг Акита муж 1.52 хувиар, Аомори 1.35 хувиар, Ямагата 1.25 хувиар тус тус тэргүүлсэн байна.
 
Мужуудаас зөвхөн Окинава мужийн хүн ам 186-аар өсжээ.
 
65 ба түүнээс дээш настай иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 29 хувьд хүрсэн нь түүхэн дээд өсөлт болсон байна.
 
Ажил хөдөлмөр эрхлэх насныхан буюу 15-64 насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь өнгөрсөн онд 58.99 хувьд хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болжээ.
 
 
 
Эх сурвалж: Kyodo News
Япон улсын хүн амын тоо 13 дахь жилдээ дараалан буурав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0