Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Пелосигийн айлчлалын дараа АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд газардлаа
3 жил өмнө   411
АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилан зарлалгүйгээр Тайваньд айлчилсан нь тус арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг Бээжингийн эрх баригчдыг хилэгнүүлсэн билээ.
 
Тэгвэл энэ айлчлалаас 12 хоногийн дараа АНУ-ын хэсэг хууль тогтоогчид хоёр өдрийн хугацаатай Тайваньд иржээ.
 
Пелосигийн айлчлалын дараа Хятадын Ардын Чөлөөлөх Арми тус арлын ойр орчимд томоохон цэргийн сургуулилалт зохион байгуулсан нь одоо ч намжаагүй байгаа.
 
Сенатор Эд Марки тэргүүтэй АНУ-ын таван хууль тогтоогч Ази-Номхон далайн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Ням гарагт Тайваньд газарджээ.
 
Төлөөлөгчид АНУ-Тайванийн харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сэдвүүдээр Тайванийн эрх баригчидтай хэлэлцэхийг тус аралд Вашингтоны элч төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг Тайвань дахь Америкийн Хүрээлэнгээс мэдээлсэн байна.
 
Мөн Даваа гарагийн өглөө төлөөлөгчдийг Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн хүлээж авч уулзахаар болжээ.
 
Нэнси Пелосигийн айлчлалын дараа Тайванийн хоолойд эхлүүлсэн Хятадын зэвсэгт хүчний цэргийн сургуулилалт өндөрлөсөн. Гэхдээ хоолойд Хятадын харуулын хөлгүүд үүрэг гүйцэтгэсээр байгаа юм.
 
Ням гарагт Хятадын 22 нисэх онгоц, зургаан тэнгисийн хөлөг Тайванийн хоолойд бүртгэгдсэнийг Тайванийн батлан хамгаалах яам мэдээлжээ.
 
Эдгээрээс 11 нисэх онгоц Тайвань-Хятадыг тусгаарладаг албан бус хилийн шугамыг давсан байна.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
Пелосигийн айлчлалын дараа АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд газардлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0