Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Киевт Оросын сүйрсэн танкуудаар парад хийж байна
2 жил өмнө   321
Украины тусгаар тогтнолын өдөр наймдугаар сарын 24-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан Киев хотноо Оросын сүйрсэн танк, техник хэрэгслүүдээр парад хийж байна. Олон мянган хүн зам дагуу алхаж, хуягт тээврийн хэрэгслийн өмнө зургаа авхуулж байна.
 
Украины эрх баригчид баярын үеэр энгийн иргэдийг томоохон хотуудад цугларахгүй байхыг анхааруулжээ. Ерөнхийлөгч Зеленский Бямба гаригт үг хэлэхдээ, “Орос улс ямар нэгэн харгис зүйл хийхийг оролдож магадгүй” гэв. “Орос улс Украины ард түмнийг зовоохын тулд чадах бүхнээ хийнэ” гэж ерөнхийлөгчийн ажлын албаны ахлах зөвлөх Михайло Подоляк хэллээ.
 
Тусгаар тогтнолын баярыг тохиолдуулж олон нийтийг хамарсан баяр тэмдэглэхгүй гэдгээ Украины Соёлын яам мэдэгдсэн. Одоогийн мөрдөгдөж байгаа цэргийн хуулиар олон нийтийн цугларалтыг хориглоод буй. Гэхдээ нийслэлийн зарим хөшөө дурсгалыг далбааны хөх, шар өнгөөр гэрэлтүүлэх, төрийн далбаагаа мандуулах гэх мэт арга хэмжээнүүд зохиогдоно. Киевийн оршин суугч Валентин Паска хэлэхдээ, “Бид ялсны дараа л баяраа тэмдэглэнэ гэж би бодож байна. Би тэр өдөр л ажилдаа явна” гэжээ.
Киевт Оросын сүйрсэн танкуудаар парад хийж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0