Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ
2 жил өмнө   353
Вашингтон, Сөүлийн талууд Солонгосын хойгт онц байдал үүсч болзошгүй гэж үзэн хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүллээ.  Дадлага сургуулилалтыг өнөөдрөөс/2022.08.22/ есдүгээр сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөжээ.
 
“Өлчи эрх чөлөөний бамбай” нэртэй уг сургуулилалт сүүлийн дөрвөн жилд болоогүй. Энэ нь анхны хээрийн маневр хийх томоохон хэмжээний сургалт юм.  Мөн энэ нь Юн Сук Ёолыг тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи АНУ-Өмнөд Солонгосын анхны ээлжит хамтарсан сургуулилалт юм.
 
Цэргүүд довтолгооны нисдэг тэргээс буудах, үй олноор хөнөөх зэвсгийг зайлуулах зэрэг бэлтгэл хийхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгосын засгийн газрын агентлагууд өнөөдөр хямралын менежментийн сургуулилалтаа эхлүүлсэн. Юн Засгийн газрын хуралдаан дээр "Солонгосын хойгт энх тайвныг хадгалахын тулд ус үл нэвтрэх аюулгүй байдлын суурийг хангах ёстой" гэдгийг онцлов.
 
Консерватив Юны засаг захиргаа АНУ-тай хийх томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ гэж үздэг. Мөн цэргийн сургуулилалтыг цуцлахыг шаардсан Пёньяны эсрэг хүчтэй хариу үйлдэл үзүүлэх бололтой.  Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосыг  сургуулилалт хийснийх нь төлөө ширүүн шүүмжилж, Ерөнхийлөгч Юныг ичгүүр сонжуургүй гэж ярьсан юм.
 
Эх сурвалж: NHK JAPAN
Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0