Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Далайн түвшин багасч, живсэн хөлөг онгоцнууд харагдах болжээ
3 жил өмнө   513
Европт сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том ган гачиг болж, Дунай мөрний урсац  доод түвшинд хүрчээ. Ингэснээр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сербийн Прахово голын боомт хотын ойролцоо живсэн Германы олон арван тэсрэх бөмбөг ачсан байлдааны хөлгүүд  ил болов.
 
Эдгээр хөлөг онгоцууд 1944 онд нацист Германы Зөвлөлтийн цэргээс ухарч байхдаа Дунай мөрний эрэг дагуу сүйрсэн аж. Ган гачигаас болж усны түвшин багасч, эдгээр хөлөг онгоцууд урсгал чөлөөтэй нэвтрэхэд саад учруулж байна.
 
Энэ жилийн ган гачиг нь дэлхийн дулаарлын үр дагавар гэж эрдэмтэд үзэж байгаа. Сербийн зүүн хэсэгт орших Праховогийн ойролцоох Дунай мөрний эрэгт 20 гаруй хөлөг онгоц  илэрсэн бөгөөд тэдгээрийн олонх нь их хэмжээний сум, тэсрэх бодис агуулсан хэвээр байжээ.
 
Сербийн засгийн газар гуравдугаар сард их биеийг холдуулах, сум, тэсрэх бодисыг зайлуулах тендер зарласан. Хөлөг онгоц холдуулах нийт зардлыг 29 сая евро буюу 30 сая ам.доллараар үнэлжээ. Хөлөг онгоцыг холдуулахгүй бол орон нутгийн загас агнуурын салбар, тэр дундаа голын эрэг дээр орших Румын улсын ажилчид дампуурах эрсдэлтэй байна.
 
Эх сурвалж: Reuters
Далайн түвшин багасч, живсэн хөлөг онгоцнууд харагдах болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0