Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Тековиримат” эмийг сармагчны цэцгээр халдварласан өвчьөнд туршина
3 жил өмнө   404
 Оксфордын их сургуулийн судлаачдын баг вирусний эсрэг үйлчилгээтэй “тековиримат” эм сармагчны цэцгээр халдварласан хүмүүсийн эдгэрэх явцад ямар үр нөлөө үзүүлэхийг туршихаар болжээ.
 
Их Британид сүүлийн саруудад 3000 гаруй хүн сармагчны цэцгийн вирусээр халдварласан бөгөөд цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж магадгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм.
 
Оксфордын их сургуулийн судлаачдын нэг, профессор Питер Хорби хэлэхдээ, бид хүмүүсийн биеийн байдлыг хурдан сайжруулж, тусгаарлалтаас гаргах эмчилгээг олохыг зорьж байгаа гэсэн байна. Энэхүү туршилтад сайн дурын 500 орчим өвчтөнийг оролцуулах бөгөөд тэднийг гэртээ тусгаарлагдах хугацаанд заримд нь “тековиримат” эмийг өдөрт хоёр удаа уулгах бол үлдсэн хэсэгт нь плацебо уулгаж биеийн байдлыг нь ажиглана.
 
Ийнхүү хоёр бүлгийг хооронд нь харьцуулснаар эмийн туршилтын үр дүн хэдэн сарын дараа гарна гэж судлаачид найдаж байна. “Тековиримат”-аас гадна “Тпокс” гэж нэрлэгддэг уг эм нь вирусийг халдвартай эсээс гарахаас сэргийлж, тархалтыг нь зогсоодог байна. 
“Тековиримат” эмийг сармагчны цэцгээр халдварласан өвчьөнд туршина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0