Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Газрын тосны үнэ өсжээ
2 жил өмнө   308
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ олборлолтоо бууруулах талаар хэлэлцэж магадгүй талаар Саудын Арабын тал мэдээлсний дараа газрын тосны үнэ лхагва гарагт өсжээ.
 
Тодруулбал, “WTI” маркийн газрын тосны нэг торхын үнэ 34 центээр өсөж, 95.23 ам.долларт, “Brent” маркийн газрын тос 51 центээр өсөж, 101.73 ам.долларт тус тус хүрсэн байна. Саудын Арабын эрчим хүчний сайд ОПЕК олборлолтоо бууруулж магадгүй талаар ярьсны дараа хоёр маркийн нефтийн үнэ ийнхүү гурван долоо хоногийн дээд түвшинд хүрчээ.
 
“Reuters” агентлагт хожим нь ОПЕК-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус байгууллагын олборлолтоо бууруулах шийдвэр нь Техран дэлхийн томоохон гүрнүүдтэй цөмийн хэлэлцээр байгуулан Ираны газрын тос зах зээлд эргэн нийлүүлэгдэх үетэй давхцах төлөвтэй байна. Техраны 2015 онд томоохон гүрнүүдтэй байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээх тухай ЕХ-ны “эцсийн” хувилбарын хариуг АНУ-аас авсан гэж Ираны тал мэдэгджээ.
 
Баасан гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал болох гэж буй энэ үед Төв банк бодлогын хүүгээ өсгөхөө удаашруулах уу, эсвэл инфляцыг зорилтот 2 хувьд хүргэх хүртэл үргэлжүүлэн бууруулах уу гэдгийг шинжээчид таамаглахыг оролдож байгаатай холбоотойгоор энэ долоо хоногт арилжаа тогтворгүй байжээ. Лхагва гаргийн АНУ-ын Засгийн газрын мэдээллээс харахад шатахууны эрэлт бага байгаа нь эдийн засгийн идэвхжил мэдэгдэхүйц удааширч байгааг харуулсан байна.
Газрын тосны үнэ өсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0