Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОУ-ын цөмийн эрчим хүчний агентлаг Украйн дахь цөмийн байгууламж руу шинжээчдээ илгээнэ
3 жил өмнө   505
 
МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гроссигийн хувьд мөн ням гарагт, “Бүх аюулгүйн системүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд цацрагийн түвшин нэмэгдээгүй” гэж Украины мэдээллийг эш татан мэдээлжээ. Мөн Украины талын санаа зовниж буйгаа илэрхийлээд байсан устөрөгч алдагдсан шинж илрээгүйг хэлсэн байна. Түүнчлэн  “Запорожье” станц руу шинжээчдийн багийг ойрын өдрүүдэд илгээх талаар бүх талтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийж байгаагаа онцолжээ. Шинжээчид станцын байгууламжуудад учирсан хохирлыг үнэлж, аюулгүй байдлын систем ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох аж.
 
Энэ оны гуравдугаар сарын эхээр Оросын цэргийн хяналтад орсон “Запорожье” станц нь Европын хамгийн том атомын цахилгаан станцуудын нэг бөгөөд ойр орчимд нь их бууны сум тусах болоод байгаагаас гадна өнгөрсөн пүрэв гарагт хөргөлтийн системийнх нь хэвийн үйл ажиллагааг хангадаг цахилгаан хангамжаас түр зуур салсан юм. Харин Украин, Оросын талууд уг байгууламж руу халдаж байна хэмээн харилцан бие биеэ буруутгаж байна. Тухайлбал, Оросын Батлан хамгаалах яам ням гарагт мэдээлэхдээ, Украины хүчин өнгөрсөн хоногт станц руу хоёр удаа их буугаар буудсан гэсэн байна.
 
 
ОУ-ын цөмийн эрчим хүчний агентлаг Украйн дахь цөмийн байгууламж руу шинжээчдээ илгээнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0