Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ФЭЙСБҮҮК МЭДЭЭЛЛИЙН ШҮҮЛТ ХИЙНЭ
6 жил өмнө   2449
   Залуу тэрбумтан Марк Зукербэрг 2 тэрбум хэрэглэгчидтэй сайтынхаа News Feed хэсэгт өөрчлөлт оруулах гэж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр улс төр, бизнесийн болон бусад зорилготой элдэв пэйж хуудсуудын зар сурталчилгаа олноороо харагддаг байсныг өөрчилж, гэр бүл, найз нөхдийн мэдээллийг эхэнд нь харуулж байхаар болж байгаа юм.     
  
Түүнчлэн мэдээллийн эх сурвалж болсон хуудсуудыг хэрэглэгчдийн санал хүсэлт дээр үндэслэн зэрэглэл тогтоож эрэмбэлэх юм байна. Үүний үр дүнд “итгэлтэй” хуудсууд шигшигдэж нөгөөтэйгүүр хуурамч мэдээллийн тоо багасана гэж тооцоолжээ. 
 
Эдгээр өөрчлөлт нь ойрын хугацаанд компаний ашиг орлогод муугаар нөлөөлж байгаа ч хэтдээ хэрэглэгчдийн сэтгэл ханамж болоод фэйсбүүк дэх мэдээллийн орчинд сайнаар нөлөөлөх чухал шийдвэр юм.
Д.Оюунбат
 
ФЭЙСБҮҮК МЭДЭЭЛЛИЙН ШҮҮЛТ ХИЙНЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Tugsuu [27.123.212.133] 6 жил өмнө
    Amar bolj bgaam bn daa ashgvi2