Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Восток” цэргийн сургуулилалтыг Өрнөдийнхөн анхааралтай ажиглаж байна
2 жил өмнө   314
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт долоо хоног үргэлжлэх “Восток 2022” цэргийн сургуулилалт өчигдөр эхэлжээ.
 
Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов өөрийн биеэр удирдан явуулах уг ажиллагаанд Хятад, Энэтхэг, Беларусь, Тажикистан, Лаос, Никарагуа, Сири болон Монгол улсын цэрэг, зэвсэг техник оролцож байна. Алс Дорнодын хязгаар, Япон тэнгист болох цэргийн сургуулилалтад нийтдээ 50,000 цэрэг, 140 нисэх онгоц, 60 тэнгисийн хөлөг зэрэг нийт 5,000 нэгж зэвсэг техник оролцож буйг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
 
Лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн хурлын үеэр нэг сэтгүүлч “Восток” цэргийн сургуулилалтад Энэтхэг улс оролцож буй талаар АНУ-ын засаг захиргааны байр суурийг тодруулжээ.
 
“Орос улс Украины эсрэг ямар ч үндэслэлгүй, харгис хэрцгий дайн хийж байхад тус улстай хамтарсан цэргийн сургуулилалтад оролцож буй аль ч улс оронд АНУ санаа зовж байна. Гэхдээ оролцогч улс бүр өөр өөрийн шийдвэрээ гаргах нь мэдээж” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер уг асуултад хариулсан юм.
 
 
“Восток” цэргийн сургуулилалтыг Өрнөдийнхөн анхааралтай ажиглаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0