Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Их Британийн хатан хааны шарилыг Эдинбургт хүргэжээ
3 жил өмнө   417
Их Британийн хатан хаан II Элизаветагийн шарилыг тээсэн тээврийн хэрэгсэл бүхий цуваа Шотландын нийслэл Эдинбург хотод иржээ. 
 
Өнгөрсөн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн хатан хааны Шотланд дахь зуны өргөө болох Балморал шилтгээнээс уг цуваа ням гарагт хөдөлсөн юм. Хаан сэнтийд 70 жил заларсан хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр уй гашууд автсан олон зуун хүн цувааны маршрутын дагуу жагсан зогссон байжээ. Оршуулгын ёслол есдүгээр сарын 19-ний өдөр болно.
 
Хатан хааны шарилыг өнөө орой Эдинбург дахь Холирудхаус ордонд хүргэнэ. Түүний дараа Гэгээн Жайлсын сүмд 24 цагийн турш байлган олон нийтэд хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажээ.
 
Мягмар гарагт шарилыг агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд хүргэж, улмаар дараагийн өдөр нь Вестминстерийн сүм рүү шилжүүлнэ. Хатан хааныг эцсийн замд нь үдэхийн өмнө хүндэтгэл үзүүлэх боломжийг олон нийтэд олгохын тулд шарилыг дөрвөн өдрийн турш тус сүмд байлгах аж.
 
 
Их Британийн хатан хааны шарилыг Эдинбургт хүргэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0