Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ
2 жил өмнө   332
АНУ-д ирэх 11 дүгээр сард завсрын сонгууль болох гэж буй энэ үед Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляцын өсөлтийг тогтоон барихын тулд бодлогын хүүг дахин нэмэгдүүлж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ.
 
Ийнхүү бодлогын хүүг 0.75 нэгж хувиар нэмэгдүүлснээр 3-3.25 хувьд хүрч байгаа нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. ХНС-гийн мэдэгдэлд зорилтот хүүг цаашид нэмэгдүүлэх нь “зохистой” болохыг дурдаад, тодорхой хугацаанд 4 хувиас өндөр байлгахыг үгүйсгээгүй байна.  
 
Гэхдээ ХНС-гийн инфляцыг тогтоон барих бодлого нь бодлого боловсруулагчдын найдаж байсанчлан үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Тодруулбал, наймдугаар сард жилийн инфляц 8.3 хувьд хүрсэн нь долоодугаар сарынхаас үл ялиг буурсан үзүүлэлт болсон бөгөөд ХНС-гийн зорилтод түвшнээс /2 хувь/ дөрөв дахин өндөр гарчээ.
 
ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, инфляцыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь эдийн засгийн өсөлт саарах явцыг уртасгаж, ажилгүйдлийн түвшнийг нэмэгдүүлэх магадлалтай ч ХНС инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах үүрэг хүлээсэн гэдгийг онцолсон байна. 
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0