Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 800 орчим хүнийг баривчилжээ
3 жил өмнө   477
Орост цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 800 орчим хүнийг баривчилжээ.
“Ням гаргийн байдлаар 33 хотод хамгийн багадаа 796 хүнийг баривчилснаас тэн хагас орчим нь нийслэл Москва хотод баривчлагдсан” гэж “OVD-Info” хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлсэн байна.
Орос дахь улс төрийн баривчилгааг ажигладаг тус байгууллагын мэдээллээр, цэргийн дайлчилгаа зарласны дараа үүссэн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд Украинд тулалдаж буй Оросын цэргүүдийг дэмжих зорилготой хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн байна. 
Цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 800 орчим хүнийг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0