Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Японд сүргийн дархлаа тогтсон гэж үзжээ
3 жил өмнө   499

Япон улсад омикрон хувилбар дэгдэлтийн шинэ давалгаа үүсгэсний дараа тус улсын ард иргэдийн дунд сүргийн дархлааны түвшин 90 орчим хувьд хүрсэн талаар мягмар гарагт нийтэлсэн нэгэн судалгаанд дурджээ. Нийгмийн дунд байгаа хүмүүсийн дийлэнх нь халдварт өвчнөөр өвчлөхгүй бол үүнийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг бөгөөд энэ нь байгалийн халдвар болон вакцинжуулалтаар үүсгэгддэг байна.

Токио, Осака, Окинавагийн өмнөд бүс нутгийн оршин суугчдын дийлэнх нь өнгөрсөн сард долоо дахь удаагийн давалгааны үеэр байгалийн халдвараар дархлаа тогтсон болохыг судлаачид тогтоожээ.

Тус улсад өнгөрсөн долоо хоногоос эхлэн омикрон омгийн эсрэг вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулж эхэлсэн ба албаны мэдээллээр Японы ард иргэдийн 65 орчим хувь нь дор хаяж нэг удаа вакцины нэмэлт тунд хамрагдсан байна.

 

 

 

Японд сүргийн дархлаа тогтсон гэж үзжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0