Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
6 жил өмнө   657
Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компани зардлаа хэмнэж, ашигт ажиллагааны түвшинд хүрэхийн тулд компанийхаа ажлын байрны 9 хувийг цомхотгохоор болжээ.
 
Компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр энэ тухай ажилчиддаа илгээсэн захидалд өгүүлсэн байна. Тэрээр цомхотгол хийснээр Тесла компанийн удирдлагын бүтэц хүнд сурталгүй, энгийн болж, энэ нь бүтээмжид нөлөөлнө гэж тайлбарлажээ.
 
Цомхотголд өртсөн хүмүүст өнөөдрөөс эхлэн мэдэгдэл хүрч эхлэх гэнэ. Энэ арга хэмжээний дараа Тесла компанийн ажилчдын тоо өнгөрсөн оны сүүлд байсан хэмжээнд буюу 3,700 орчимд хүрэх ажээ.
 
Шинээр зах зээлд гаргах Model 3 загварын машины үйлдвэрлэл нь тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байгаагаас тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн оны есдүгээр сарын оргил үеэсээ энэ оны дөрөвдүгээр сарын эхэнд 35 хувиар унасан юм.
 
Харин Маскын өчигдрийн мэдэгдлийн дараа 7 орчим хувиар өссөн боловч дараа нь 3 хувийн өсөлт дээр эргэн буусан байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0