Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНЭУ Сарыг судлах “Rashid” хэмээх нэртэй сарнаа явагч аппаратаа ням гарагт амжилттай илгээжээ.
1 жил өмнө   402
АНЭУ Сарыг судлах “Rashid” хэмээх нэртэй сарнаа явагч аппаратаа ням гарагт амжилттай илгээжээ.
 
Арабын ертөнцийн анхны сарнаа явагчийг Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн байна. Энэхүү аппарат манай гаргийн дагуул дээр сарны 14 өдөр /сарны нэг өдөр дэлхийн 14 өдөртэй тэнцэнэ/ судалгаа хийнэ.
 
“Манай улс Саран дээр судалгааны аппаратаа газардуулсан дэлхийн дөрөв дэх, Арабын ертөнцийн анхны орон болох зорилготойгоор “Rashid”-ыг хөөргөлөө” гэж АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
Дубай хот дахь Мохаммед бин Рашидын нэрэмжит Сансрын төвийн мэдээлснээр, “Rashid” сарнаа явагч “шинэ хийгээд өндөр үнэ цэнтэй өгөгдөл, гэрэл зургуудаас гадна Нарны аймгийн гарал үүсэл, манай гараг болон амьдралтай холбоотой шинжлэх ухааны мэдээлэл цуглуулах ажээ”.
 
“Rashid” нь АНЭУ-ын Ангарагаас эхлээд Сарыг, цаашлаад Сугар гаргийг судлах зорилго бүхий сансрын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Бид дараагийн удаа илүү том алхам хийнэ” гэж М.Мактум хэлжээ. 
АНЭУ Сарыг судлах “Rashid” хэмээх нэртэй сарнаа явагч аппаратаа ням гарагт амжилттай илгээжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0