Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Польшийн цагдаагийн газарт дэлбэрэлт болжээ
2 жил өмнө   455
Украины албаныхны өгсөн нэг бэлэг дэлбэрсний улмаас Польшийн цагдаагийн газрын дарга Ярослав Шимчик хөнгөн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын дотоод хэргийн яам өчигдөр мэдээлжээ.
 
“Арван хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Украинд хийсэн ажлын айлчлалын үеэр өгсөн бэлгүүдийн нэг өчигдөр өглөөний 7:50 цагт цагдаагийн газрын даргын албан тасалгааны хажуугийн өрөөнд дэлбэрлээ” гэж Польшийн дотоод хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
 
Айлчлалын үеэр Украины цагдаа, аюулаас хамгаалах албаныхан Шимчиктэй уулзсан бөгөөд энэ үеэр түүнд бэлэг өгч байжээ.
 
Цагдаагийн газрын даргаас гадна нэг ажилтан дэлбэрэлтийн үеэр хөнгөн шархадсан нь эмнэлэгт эмчлэх шаардлагагүй байсныг бас мэдээлсэн байна.
 
Украины талаас болсон явдалтай холбогдуулан албан ёсны тайлбар хүссэн тухайгаа Польшийн дотоод хэргийн яам мэдээлжээ.
Польшийн цагдаагийн газарт дэлбэрэлт болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0