Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Украины дайныг удирдаж байгаа генералуудынхаа саналыг Путин сонсжээ
2 жил өмнө   1402
Арван сар үргэлжилж буй Украины дайныг цаашид хэрхэн удирдах, зохион байгуулах талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин генералуудтайгаа уулзахдаа асуужээ.
 
Өнгөрсөн хугацаанд Оросын арми Киев, Харьков, Херсоны дэргэдээс ухарсан нь тус улсын зэвсэгт хүчний нэр хүндийг унагаж, мэргэжилтнүүд, судлаачдын зүгээс нэлээд шүүмжлэл сонсож байгаа.
 
Бямба гарагт Кремлийн ордноос цацсан дүрс бичлэгт Путин байлдааны ажиллагааг удирдах төвийн байранд холбогдох генералуудтайгаа уулзаж буйг харуулжээ.
 
Тэдний дунд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов, Украины ажиллагааны ерөнхий командлагч Сергей Суровикин зэрэг арав гаруй албан тушаалтнууд байсан байна.
 
“Бид байлдааны ажиллагааны чиглэл бүрийг хариуцаж буй командлагчдын үгийг сонсож, дунд болон богино хугацаанд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар санал сонсох хэрэгтэй байна” гэж Путин энэ үеэр хэлж байжээ.
 
Баасан гарагийг Путин зэвсэгт хүчний удирдлагын төвд бүтэн ажиллаж өнгөрөөснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
 
 
 
Эх сурвалж: kremlin.ru
Украины дайныг удирдаж байгаа генералуудынхаа саналыг Путин сонсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0