Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Их Британийн хаан III Чарльз Зул сарын баярын анхны мэндчилгээг хүргэлээ
1 жил өмнө   1204
Их Британийн хаан III Чарльз гэр бүлийнхэнтэйгээ хамт  зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ гэрэл гэгээ харанхуйг ялан дийлэх болно гэж яриандаа онцлов. 
 
 Чарльз хаан мэндчилгээндээ хатан хаан Элизабетийг таалал төгссөний дараа хайр, нинжин сэтгэлээр хандсан британичуудад талархлаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр "Хамгийн их дэмжлэг хэрэгтэй хүмүүст хоол хүнс, мөнгө, цаг заваа зориулан хандивлаж, тусалдаг бүх сайхан сэтгэлт хүмүүст талархлаа илэрхийлж байна. Манай сүм хийдүүд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хамтдаа хооллож байна" гэжээ. Мөн чөлөө завгүй ажилладаг багш нар, эрүүл мэндийн салбарын болон нийгмийн халамжийн ажилтнууд, мөн иргэдийн аюулгүй байдлын төлөө уйгагүй ажилладаг онцгой байдлын алба хаагчдыг магтан сайшаасан байна.
 
 
Хааны гэр бүл 2019 оноос хойш анх удаа Зул сарын баярыг Сандринхэмд өнгөрүүлж буй нь энэ аж. Баярын үйл ажиллагаанд язгууртны гэр бүлийн гурван үеийнхэн буюу хаан, хааны хатан Камилла, Уэльсийн ханхүү, гүнж, Уиллиам, Кейт нар болон тэдний хүүхдүүд оролцжээ. Мөн уг баярт язгууртны гэр бүлийн бусад гишүүд оролцов. Харин Харри, Меган нарын нэр дурдагдаагүй байна.
 
Хаан болон түүний гэр бүлийнхэн өглөөний 11 цагийн үед өргөөнөөсөө сүм рүү явжээ. Энэ агшныг харах гэж өргөөний гадна олон зуун хүн цуглаж, зарим нь хонон өнжин хүлээсэн байна. 
 
Чарльз хаан анх удаа хааны гэр бүлийн гишүүдийг Зул сарын баярын ёс заншлын дагуу хүлээн авч буй нь энэ аж. Өмнө нь хатан хаан II Элизабет Сандринхэм дэх эдлэндээ Зул сарын баярыг 32 удаа өнгөрүүлж байсан бөгөөд ковидын цар тахлаас болж 2020 оноос хойш баярын үйл ажиллагааг цуцлаад байв. 
 
 
Их Британийн хаан III Чарльз Зул сарын баярын анхны мэндчилгээг хүргэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0