Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Украины дайныг дуусгах яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа Путин илэрхийлжээ
1 жил өмнө   1162
Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төв телевизийнхээ сувагт өгсөн ярилцлагад Украины дайныг дуусгах яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
 
Гэхдээ үүнийг хүсэхгүй байгаа эсрэг талаа тэр буруутгасан байна. Орос улс “бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц үр дүнд хүргэх яриа хэлэлцээг хийхэд бэлэн байгаа” боловч “бидэнтэй хэлэлцэхээс зайлсхийж байна” гэж тэр нөгөө талаа шүүмжилжээ. Путин цааш нь ярихдаа Украины дайныг зөвтгөж, Оросын үндэсний эрх ашиг, хүн ардыг хамгаалахын тулд ингэхээс өөр арга байгаагүй гэх зэргээр тайлбарласан байна.
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын тал Украины хотуудад агаарын цохилтоо үргэлжлүүлсэн юм. Тухайлбал Бямба гарагт Оросын талаас Украины хяналтад байгаа Херсон хот руу довтлох үеэр 10 хүн амь үрэгдэж, 55 хүн шархадсан байна.
 
Вашингтонд төвтэй ISW (The Institute for the Study of War) судалгааны хүрээлэн сүүлийн өдрүүдэд дорнод Украины Бахмут орчимд Оросын довтолгоо удааширсан тухай Бямба гарагт мэдээлжээ. Энэхүү удаашрал нь Оросын армийн сумны нөөц дундарсантай холбоотой гэж үзэж байгаагаа Их Британийн батлан хамгаалах яам бас Бямба гарагт мэдээлсэн байна. Үүний улмаас Оросын арми ойрын үед байлдааны ажиллагаандаа тактикийн завсарлага авч болзошгүй гэж ISW дүгнэжээ.
 
Украины үнэн алдартны сүм хийдүүд Оросын уламжлалыг дагахаас татгалзаж, Зул сарын баярыг нэгдүгээр сарын 7-нд биш, арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэж эхэлсэн байна. Загалмайн шашны үнэн алдартны сүм хийдийн салбар энэ баярыг нэгдүгээр сард тэмдэглэдэг бол католик сүм хийдийнхэн арванхоёрдугаар сард тэмдэглэдэг уламжлалтай.
 
Дайнтай холбоотойгоор Украины үнэн алдартны сүм хийдийн захиргаа саяхан эзлэн түрэмгийлэгч Оросын сүм хийдүүдтэй зэрэг тэмдэглэхээс татгалзаж, ийм шийдвэр гаргаж байжээ.
Украины дайныг дуусгах яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа Путин илэрхийлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0