Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятад улс жуулчдад тавих хорио цээрийн дэглэмээ цуцаллаа
1 жил өмнө   1129
БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсад ирж буй аялагч, жуулчдад тавих хорио цээр тусгаарлалтын дэглэмээ цуцална гэж мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь "Тэг ковид" бодлогыг сулруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй сүүлийн арга хэмжээ болж байна. 2020 оны гуравдугаар сараас хойш Хятадад ирсэн бүх зорчигчид хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагатай болсон. Гэхдээ энэ хугацаа аажмаар буурч, гурван долоо хоног байсан бол одоо ердөө тав хоног болоод байгаа. Шинэ журмаар цар тахлыг А ангиллын халдварт өвчнөөс В ангиллаар бууруулж, хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа аж. 
 
Нэгдүгээр сарын 8-наас эхлэн Хятад улсад зорчих иргэдээс зөвхөн 48 цагийн PCR шинжилгээ шаардах бөгөөд хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээ цуцлагдаж байна.
 
Хэдийгээр халдварын тархалт их байгаа ч эрүүл мэндийн салбар үүнийг даван туулахын тулд тэмцэж байна хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүний амь насыг аврахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан бол төрийн хэвлэлүүд илүү зорилтот хариу арга хэмжээ авахыг шаардсан шинэ нөхцөл байдалтай тулгарсан тухай онцолсон юм. Хятад улс цар тахлын талаарх статистик мэдээ нийтлэхээ больсон ч халдвар хийгээд нас баралтын тохиолдол өндөр хэвээр гэж үзэж буй.
 
 
Хятад улс жуулчдад тавих хорио цээрийн дэглэмээ цуцаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0