Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хятадын иргэд гадагшаа аялах эрхтэй болж байна
2 жил өмнө   1206
Хятад улсын иргэдэд гадагшаа зорчих боломжтой болсныг эрх баригчид нь мэдээлсэн байна.
 
Үүнтэй холбоотойгоор Япон, Энэтхэг зэрэг хөрш орнууд нь Хятадын эх газраас ирэх зорчигчдоос коронавирусийн шинжилгээний хариу шаардахаар болжээ. Даваа гарагт Хятадын хил нээгдэх болсон тухай шийдвэрийг зарласны дараа 30 минутын дотор trip.com аяллын сайтын хандалт жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн байна.
 
Хятадын иргэдийн хамгийн их хайсан аяллын чиглэл Макао, Хонконг, Япон, Тайланд, Өмнөд Солонгос байгааг тус сайт мэдээлжээ.
 
Хятадын аялал жуулчлалын Qunar агентлагийн вэб сайтын ачаалал шийдвэр зарласны дараах 15 минутын дотор долоо дахин өссөн байна. Хил нээгдэх хугацаа Хятадын уламжлалт баяртай давхцаж байна. Нэгдүгээр сарын 22-нд тохиох сар шинийн баярын үеэр удаан хугацаанд уулзаагүй төрөл төрөгсөдтэйгөө уулзах гэсэн хүмүүсийн урсгал нэмэгдэх нь тодорхой байгаа.
 
2023 онд Хятадын агаарын тээврийн зорчигчдын тоо 2019 оны хэмжээний 70 хувьд хүрэх тооцоог Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны Умард Азийн зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгч Ше Шиньчуан танилцуулаад салбарынхандаа бэлтгэлтэй байхыг сануулжээ.
 
Хятадын иргэд гадагшаа аялах эрхтэй болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0