Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Чех, Словак улсууд хуваагдсаныхаа 30 жилийн ой тохиолоо
2 жил өмнө   1247
Өнгөрсөн оны сүүлчийн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Чехословак улс задарсны 30 жилийн түүхт ой тохиожээ.
 
Чех болон Словак улсууд 1992 оны энэ өдөр эв найрамдалтайгаар, ганц ч хүний амь золиослолгүй салсан нь түүхэнд ховор тохиолдол юм. Хуваагдах шийдвэрийг бүх нийтийн санал асуулгаар ч гаргаагүй, ердөө хоёр улсын ерөнхий сайд нар хамтран гаргаж байжээ.
 
1968 онд Чехословакт коммунист дэглэмийн эсрэг бослого гарсныг Зөвлөлт тэргүүтэй Варшавын гэрээний байгууллагын орнуудын цэргүүд нухчин дарж байжээ. Харин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа коммунист дэглэмээ нураасан Чехословакчууд ардчилсан засаглалд шилжсэн юм.
 
Гэвч шинэ засаглалын эхнээс тус улсын баруун, зүүн хоёр хэсэгт санал зөрөлдөөн бий болж эхэлжээ. Ялангуяа Чехийн тал төрийн өмчөө яаралтай хувьчлах бодлоготой байсан нь Словакчуудад таалагдаагүй гэдэг.
 
Ингээд үзэл бодлын хуваагдлаа хүлээн зөвшөөрсөн удирдагчид Чехословакийн холбооны улсыг задлах шийдэлд хүрч байжээ. 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тусгаар тогтносон Чех, Словак улсууд бий болсон энэхүү түүхэн үйл явдлыг “Хамба хилэн хувьсгал” гэж нэрлэдэг байна.
 
 
 
Чех, Словак улсууд хуваагдсаныхаа 30 жилийн ой тохиолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0