Баруун Африкийн Сенегал улсын парламентад гарсан маргаан зодооноор сөрөг хүчний нэг удирдагчийг шүүмжилсэн Эми Ндиае хэмээх эмэгтэй гишүүний биед хоёр эрэгтэй хууль тогтоогч халдсан байна. Эл хэрэг 12 сарын эхээр гарсан юм.
Парламентад гарсан зодооны дүрс бичлэг хүмүүсийн дунд тарсан ч хоёр гишүүн эмэгтэй улс төрчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байжээ. Бичлэг дээр тэр хоёрын нэг хохирогчийн гэдэс рүү өшиглөсөн нь тод гарсан юм.
Харин өчигдөр Сенегалын шүүх сөрөг хүчний гишүүд болох Мамаду Нианг, Массата Самб нарт зургаан сарын хорих шийтгэл оноож, хохирогчид $8,100 төлүүлэх шийдвэр гаргажээ.
Шийтгүүлсэн гишүүд өөрсдөд нь халдашгүй статус үйлчлэх ёстой гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсныг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.
Сенегалын парламентын гишүүд жирэмсэн эхийг цохисон хэрэг шийдэгдэв |
|