Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОХУ-ын Чеченийн БНУ-ын засаг захиргааны тэргүүн Рамзан Кадыров өөрийгөө инээдэмтэй байдалд оруулсан бичлэг таржээ
2 жил өмнө   1277
ОХУ-ын Чеченийн БНУ-ын засаг захиргааны тэргүүн Рамзан Кадыров өнгөрсөн долоо хоногт Оросын төв телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо биеийн чадал тэнхээгээ харуулсан байна.
 
Ингэхдээ тэр камерын өмнө 35 удаа суниахдаа маш муу техник үзүүлж, үндсэндээ “оромдсон” байна.
 
Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгийн дор нэг хүн “Энэ бол гар дээр суниалт биш. Тэр зүгээр л толгойгоо хөдөлгөж байна. Суниалтад биеийн дээд хэсгийг бүхэлд нь ашиглах ёстой. Тэр өрөвдмөөр харагдаж байна” гэж бичжээ.
 
АНУ-ын армийн хурандаа гэх нэгэн “Түүний гүйцэтгэл АНУ-ын тэнгисийн цэргийн сургуулийн стандартад огт нийцэхээргүй байна. Биднийхээр бол тэр эхний түлхэлт дээрээ л 1, 1, 1 гээд гацчихлаа” гэж шүүмжлэн бичсэн байна.
ОХУ-ын Чеченийн БНУ-ын засаг захиргааны тэргүүн Рамзан Кадыров өөрийгөө инээдэмтэй байдалд оруулсан бичлэг таржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0