Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятад хилээ нээх үед дэлхийн улс орнууд эргээд ковидын эсрэг арга хэмжээ авч эхэллээ
1 жил өмнө   275
БНХАУ “тэг ковид” бодлогоо сулруулж хилээ нээхээр болсны дараа Хятадаас халдвартай хүн олноор орж ирэх эрсдэл нүүрлэсэн тул дэлхийн улс орнууд буцаад ковидын эсрэг арга хэмжээ авч эхэлжээ.
 
Одоогоор дэлхийн 10 гаруй улс Хятадаас ирэх жуулчдад заавал ковидын шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж эхлээд байна. Зарим улс орнууд мөн ковидын бодлогоо өөрчлөх эсэх талаар хэлэлцэж байгаа аж.
 
Хөл хорионы дэглэмээ сулруулсны дараа Хятадад ковидын халдвар эрс нэмэгдсэнээс болж улс орнууд Хятадаас ирэх хүмүүсийг заавал шинжилгээнд хамруулах зэрэг шаардлага тавьж эхэлж буй нь ялгаварлан гадуурхсан, байж боломгүй үйлдэл хэмээн үзэж, хариу арга хэмжээ авна гэж Хятадын тал мэдэгджээ.
 
Европын холбооны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссар Стелла Кириакидес БНХАУ-аас ирэх жуулчдад болон Хятадаас ирж байгаа агаарын хөлгүүдийн бохир усанд шинжилгээ хийх, Европын улс орнуудад вирусийн нөхцөл байдалд хяналт тавих эсэх асуудлаар хэлэлцэж байна гэж  мэдээлжээ.
 
Европын холбооны улс орнууд шуурхай хурал зарлаж, энэ асуудлыг эцэслэн шийдэхээр болсон байна.
 
Эх сурвалж: ВВС
Хятад хилээ нээх үед дэлхийн улс орнууд эргээд ковидын эсрэг арга хэмжээ авч эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0