Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос улс дуунаас хурдан шинэ зэвсгээ Атлантын болон Энэтхэгийн далайд илгээв
1 жил өмнө   282
Өчигдөр ОХУ өөрийн бүтээсэн дуунаас хурдан шинэ зэвсэг болох Циркон далавчит пуужингаар тоноглосон тэнгисийн хөлгийг Атлантын болон Энэтхэгийн далайн усанд илгээжээ.
 
“Адмирал флота Советского Союза Горшков” нэртэй байлдааны хөлгийг алсын замд үдэж байгаагаа ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, тус хөлгийн командлагч Игорь Крохмал нар ерөнхийлөгч Путинд видео холбоогоор илтгэсэн байна.
 
“Энэ удаа тус хөлгийг хамгийн сүүлийн үеийн, өрсөлдөгчгүй зэвсэг болох Циркон дуунаас хурдан пуужингийн системээр тоноглосон юм. Эх орныхоо төлөө үүрэг даалгавраа амжилттай биелүүлээд ирэхийг би хөлгийн багийнханд хүсэн ерөөж байна” гэж Путин хэлжээ.
 
“Адмирал Горшков” хөлөг Газар дундын тэнгис, Атлантын далай, Энэтхэгийн далайд аялах төлөвлөгөөтэйг Сергей Шойгу энэ үеэр мэдээлсэн байна.
 
“Циркон пуужингаар зэвсэглэсэн энэ хөлөг далай болон хуурай газар дахь дайсны байд оновчтой бөгөөд хүчтэй цохилт өгөх чадвартай юм” гэж тэр хэлжээ.
 
Дууны хурднаас ес дахин өндөр хурдаар 1,000 гаруй километр зайд тусах чадвартай Цирконыг ямар ч агаарын довтолгооноос хамгаалах систем зогсоож чадахгүйг Шойгу бас онцолсон юм.
 
Дууны хурднаас доод тал нь дав дахин хурдан ийм зэвсэг бүтээх өрсөлдөөн одоо Орос, Хятад, АНУ улсуудын дунд ид өрнөж байгаа.
 
Ийм зэвсгийн тусах цэгийг тооцоолох технологи нь тив алгасагч баллистик пуужингийнхтай харьцуулахад маш нарийн төвөгтэйд тооцогддог юм байна.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Орос улс дуунаас хурдан шинэ зэвсгээ Атлантын болон Энэтхэгийн далайд илгээв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0