Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Бразилын хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид конгрессын ордноо эзэлжээ
2 жил өмнө   1180
Бразилын хуучин ерөнхийлөгч Жайр Болсонаруг дэмжигчид Ням гарагт тус улсын Конгрессын ордон, ерөнхийлөгчийн ордон, дээд шүүхийн байранд дайран орж, эзлэн авсан байна. Өчигдрийн үймээн самуунд 3,000 орчим хүн оролцсоныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
 
Болсонару сонгуульд ялагдсанаасаа хойш олон нийтийн өмнө ил гаралгүй байсаар Лулаг тангараг өргөхөөс 48 цагийн өмнө АНУ-ын Флорида муж руу ниссэн юм. Тэрбээр шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй байна.
 
Латин Америкийн бусад орнууд болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Бразилын нийслэлд болсон явдалд харамсал илэрхийлжээ.
 
Бразилд болсон үйл явдал 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-д болсон үйл явдлыг давтаж байна. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Дональд Трампын дэмжигчид АНУ-ын конгрессын ордон Капитолыг эзлэн түйвээж байсан юм.
 
Эх сурвалж: AFP
Бразилын хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид конгрессын ордноо эзэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0