Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Бразилын хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид конгрессын ордноо эзэлжээ
1 жил өмнө   236
Бразилын хуучин ерөнхийлөгч Жайр Болсонаруг дэмжигчид Ням гарагт тус улсын Конгрессын ордон, ерөнхийлөгчийн ордон, дээд шүүхийн байранд дайран орж, эзлэн авсан байна.
 
Өнгөрсөн оны сүүлээр болсон сонгуульд Болсонаруг ялсан шинэ ерөнхийлөгч Луйз Инасио да Сильва нийслэл Бразилиа хотод энэ сарыг дуустал аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоожээ.
 
Тэрбээр үймээн самуунд дэмжигчдээ уриалсан хуучин ерөнхийлөгчийг шүүмжилж, тэднийг “фашистууд” гэж нэрлэсэн байна.
 
Өчигдөр Лула нийслэлд байгаагүй, тус улсын Сан-Пауло мужид ажиллаж байжээ. Тэрбээр үймээнд оролцсон этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, санхүүжүүлэгчийг олж тогтоохоо амласан байна.
 
Аравдугаар сарын 30-ны өдөр болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэлтэй ерөнхийлөгч Болсонару ялагдаж, зүүний улс төрч, өмнө нь ерөнхийлөгч байсан Лула да Сильва ялалт байгуулж байв.
 
Гэвч Болсонаругийн олон дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.
 
Өчигдрийн үймээн самуунд 3,000 орчим хүн оролцсоныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
 
Болсонару сонгуульд ялагдсанаасаа хойш олон нийтийн өмнө ил гаралгүй байсаар Лулаг тангараг өргөхөөс 48 цагийн өмнө АНУ-ын Флорида муж руу ниссэн юм. Тэрбээр шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй байна.
 
Латин Америкийн бусад орнууд болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Бразилын нийслэлд болсон явдалд харамсал илэрхийлжээ.
 
Бразилд болсон үйл явдал 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-д болсон үйл явдлыг давтаж байна. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Дональд Трампын дэмжигчид АНУ-ын конгрессын ордон Капитолыг эзлэн түйвээж байсан юм.
 
 
 
Эх сурвалж: AFP
Бразилын хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид конгрессын ордноо эзэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0