АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Fox news"-т ярилцлага өгөхдөө ямар учраас Москваг "Их 8"-д эргүүлэн авчрах нь чухал гэж хэлснээ тайлбарласан талаар "РИА Новости" агентлаг мэдээлжээ. Түүний хэлснээр, Канадад болсон "Их долоо"-гийн уулзалт хэлэлцүүлгийн бараг дөрөвний нэг хувьд ОХУ-ын тухай асуудал яригдсан байна.
Трамп “Би ОХУ-ын төлөө биш, АНУ-ын төлөө байна. Жишээ нь, Канадад Владимир Путин оройн хоолны үеэр надтай хамт ширээний ард суусансан бол, хэрэв тэр тэнд байсан бол би түүнээс өөрийнхөө төлөө болон дэлхийн төлөө илүү сайн зүйл хийхийг хүсэх байсан" гээд "Утсаар ярьснаас биечлэн харилцах нь илүү дээр" хэмээн нэмж хэлжээ.
Мөн тэрээр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед ОХУ-ыг "Их 8"-аас гаргасныг буруушаасан байна. Канадад "Их 7"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Трамп хэвлэлийн бага хурал дээр "Их 8"-ын уулзалт Их 7"-гийнхоос илүү утга учиртай байжээ" хэмээн хэлжээ. Түүнчлэн тэрбээр зарим оролцогчид ОХУ-ыг эргүүлэн авчрахыг хүсч байгааг тэмдэглэсэн байна.
Дараа нь Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте АНУ-ын Ерөнхийлөгчийн санааг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж. Тэрбээр "нийтлэг ашиг сонирхолд нийцнэ" хэмээн тэмдэглэжээ.
Трамп ОХУ-ыг “Их 8”-д эргүүлэн авчрах шалтгааныг тайлбарлав |
|