Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Бразилын Ерөнхийлөгчийг дэмжиж байгааг бусад улс орны тэргүүнүүд илэрхийллээ
1 жил өмнө   162
Бразилд болсон эсэргүүцлийн жагсаалыг буруушааж, Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг дэмжиж байгаагаа АНУ, Испани, Португал, Франц, Итали улсуудын эрх баригчид илэрхийлжээ. 
 
“Ардчилал хийгээд тайван замаар эрх мэдлийг шилжүүлэн өгөх үйл явцад халдаж байгааг буруушааж байна. Бразилын ардчилсан институцүүд бидний бүх талын дэмжлэгийг авч байгаа бөгөөд Бразилын ард түмний хүсэл зориг хөсөр хаягдах ёсгүй. Ерөнхийлөгч Лула да Силватай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг би тэсэн ядан хүлээж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.
 
Тэрбээр ням гарагт Техас муж улсын Эль-Пасо хот дахь Америк-Мексикийн хилийн бүсэд Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчлах үеэрээ Бразилын нөхцөл байдлыг “цочирдмоор” гэж тодорхойлсон байна.  
 
OalӨнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Жаир Болсонаруг дэмжигчид ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-нд нийслэл Бразилиа хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар ерөнхийлөгчийн ордон, дээд шүүх, парламентын ордон гэсэн засгийн газрын гол гурван байр луу дайран орсон байна. Тэд одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг эсэргүүцэж, санал хураалтын дүнг эргэн харахыг шаарджээ. Янз бүрийн мэдээгээр 200-400 хүн саатуулагдсан бөгөөд хотод онц байдал тогтоогоод байна. 
 
“CNN Brasil” сувгаар мэдээлснээр, одоогийн байдлаар засгийн газрын гол байруудыг жагсагчдаас чөлөөлжээ. 

 

Бразилын Ерөнхийлөгчийг дэмжиж байгааг бусад улс орны тэргүүнүүд илэрхийллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0