Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хонг Конгийн нэг банк данс нээлгэсэн харилцагчиддаа Pfizer-ийн вакцинаар урамшуулж эхэлжээ
1 жил өмнө   1139
Хятадын  China CITIC Bank International банкны Хонконг дахь салбар дансандаа $512,200 орчмыг байршуулсан харилцагчдыг BioNTech/Pfizer-ийн коронавирусийн эсрэг вакцины тунд хамруулахаар болсон байна.
 
Хонконг, Макаогийн иргэд АНУ-д үйлдвэрлэсэн mRNA технологийн вакцинаар дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Харин ийм вакциныг ашиглах нь Хятадын эх газарт хориотой юм.
 
CITIC банк энэхүү урамшууллаа харилцагчдынхаа эрүүл мэндэд тусгайлан санаа тавьж буй арга хэмжээ гэж тодорхойлжээ. Хятадын засгийн газар иргэдийнхээ дархлаажуулалтад зөвхөн өөрийн үйлдвэрийн уламжлалт технологиор бүтээсэн вакциныг ашиглаж байгаа.
 
Тус улсын эрдэмтэд Өрнөдийн компаниудынхтай ижил mRNA технологитой вакцин бүтээхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.
 
 
 
Хонг Конгийн нэг банк данс нээлгэсэн харилцагчиддаа Pfizer-ийн вакцинаар урамшуулж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0