Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дэлхийн хамгийн баян эрхэм төрсөн охиноо Dior компанийн гүйцэтгэх захирлаар томилов
1 жил өмнө   290
Дэлхийн хамгийн баян хүнээр тодроод удаагүй байгаа Францын LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно төрсөн охиноо өөрийн бизнесийн нэг салбар болох Dior компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ.
 
Нэр хүндтэй брэндийг хариуцахаар томилогдож буй Делфин Арно нь одоо 47 настай бөгөөд 2013 оноос хойш Louis Vuitton компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
 
Тэрбээр хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Dior компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсныг LVMH групп өчигдөр зарлажээ.
 
1987 онд LVMH группийг үүсгэн байгуулалцаж байсан 73 настай Бернар Арногийн эзэмшилд одоо Louis Vuitton, Dior, Marc Jacobs, Givenchy, Tiffany & Co, Fenty Beauty, Moёt & Chandon зэрэг тансаг эдлэлийн томоохон брэндүүд байдаг.
 
Эдгээрээс Louis Vuitton хамгийн том нь юм.
 
Блүүмбэрг агентлаг Арногийн хөрөнгийн хэмжээг $178 тэрбум гэж тооцоолсон байдаг. Тэрбээр одоо дэлхийн өмнөх тэргүүн баян Илон Маскаас $50 орчим тэрбумаар илүү баян болоод байна.
 
Бернар Арногийн өөр дөрвөн хүүхэд бас LVMH группт хариуцлагатай албан тушаалууд хашдаг.
 
“Түүний удирдлага дор Louis Vuitton-ий бүтээгдэхүүний эрэлт эрс дээшилж, борлуулалтын шинэ дээд амжилт тогтоож байсан. Түүний зүйрлэшгүй туршлага, мэдлэг чадвар нь Кристиан Диорын хөгжлийг түргэсгэх гол хөрөнгө байх болно” гэж Арно мэдэгдэлдээ өгүүлжээ.
 
LVMH групп 2022 оны эхний есөн сарын хугацаанд $56.5 тэрбумын орлого олсон байна. Шинэ томилгооны мэдээ цацагдсаны дараа Парисын хөрөнгийн бирж дээр тус группийн хувьцааны ханш 1.6 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 386 тэрбум евро ($414 тэрбум) хүрчээ. Тус группийн амжилт нь удирдлагын залгамж халааг сайн бэлдэж, төлөвлөдөгтэй холбоотой гэж ажиглагчид үздэг байна.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
Дэлхийн хамгийн баян эрхэм төрсөн охиноо Dior компанийн гүйцэтгэх захирлаар томилов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0