Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Казахын сүүлчийн хааны толгойг ОХУ-аас шилжүүлж авахыг Казахстаны хууль тогтоогч ерөнхий сайддаа уриалжээ
1 жил өмнө   1164
 
Казахын сүүлчийн хаанд тооцогддог Кенесары хааны гавлын яс, бууных нь хамт одоо Москва хотын угсаатны зүйн музейд хадгалагддаг ажээ. Түүнийг буцааж өгөхийг тус улсын парлементийн нэгэн гишүүн чуулганы үеэр хэлсэн байна.
 
Казахстаны эрх баригчид Кенесары хааны толгойг буцааж авах хүсэлтээ Оросын талд олон жилийн турш тавьж байгаа ажээ.
 
Кенесары нь 1841 онд хаан ширээнд заларч байсан гэдэг. Тэрбээр Оросын колоничлолын эсрэг томоохон бослогыг удирдаж яваад 1847 онд одоогийн Киргизстаны нутагт алагдаж байжээ.
 
2021 оны зургаадугаар сард Владимир Путин тухайн үеийн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт хааны гавлын ясыг буцааж өгөхөө амлаж байжээ.
 
Оросын тал Казахын эрх чөлөөний төлөө тэмцэгч Кейки Батырын гавлын ясыг өмнө нь Казахстанд буцааж өгснөөр 2016 онд эх нутагт нь оршуулж байсан юм. Батыр нь 1916 онд гарсан Хаант Оросын эсрэг бослогыг толгойлж байжээ.
 
Тэр бас 1917 онд Большевикууд засгийн эрхийг авахад Зөвлөлт Холбоот Улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан гэдэг. Большевикууд 1923 онд түүний амийг хөнөөж, толгойг нь Санкт-Петербургийн Кунсткамерын музейд илгээж байжээ.
 
2017 онд Чеченийн БНУ-ын улсын тэргүүн Рамзан Кадыров 19 дүгээр зуунд Оросын колоничлолын эсрэг Чечень, Дагестаны бослогыг удирдаж байсан Хажи Муратын толгойг бас буцааж авч, эх нутагт нь оршуулах уриалга гаргаж байв.
 
Хажи Муратын гавлын яс мөн Санкт-Петербург хотын музейд хадгалагддаг байна.
Казахын сүүлчийн хааны толгойг ОХУ-аас шилжүүлж авахыг Казахстаны хууль тогтоогч ерөнхий сайддаа уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0