Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ-д нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ
2 жил өмнө   1214
АНУ-ын Нисэхийн удирдах газрын /FAA/ системд гарсан доголдлын улмаас 5400 нислэгийг хойшлуулж, 900 нислэгийг цуцлахад хүрчээ. Хожим нь агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа аажмаар сэргэж эхэлсэн талаар тус байгууллага мэдээлсэн байна.
 
Нисэхийн удирдах газар нисгэгчдэд аюулгүй байдлын мэдээлэл өгөх системд /NOTAM/ гарсан доголдолтой холбогдуулан дотоодын бүх нислэгийг хэдэн цагийн турш түр зогсоохыг агаарын тээврийн компаниудад үүрэг болгоод байсан юм.
 
Цагаан ордны зүгээс цахим халдлагад өртсөн гэх баримт нотолгоо байхгүй гэж эхэндээ мэдээлж байсан ч Ерөнхийлөгч Жо Байден доголдол үүссэн шалтгааныг “бид мэдэхгүй байна” хэмээн хэлсэн байна. Тэрбээр хэрэг явдлын шалтгааныг мөрдөн шалгах үүрэг чиглэлийг Тээврийн яаманд өгчээ.
 
Ж.Байден орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө Тээврийн сайд Пит Буттижичтэй утсаар ярьсан бөгөөд холбогдох албаныхан ямар шалтгаанаар доголдол үүсэх болсныг хараахан тогтоогоогүй байна хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ. 
АНУ-д нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0