Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дотоод хэргийн яам болон Сөүл хотын захиргааны албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхгүй
1 жил өмнө   1146
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт явдлыг мөрдөн шалгах үүрэг хүлээсэн цагдаагийн тусгай баг энэ долоо хоногт мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгаж, мэдээлэл хийхээр төлөвлөж байна.
 
Итэвон дүүрэгт өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр 159 хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдлын үнэн мөнийг тогтоох зорилгоор тусгай багийг 11 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан юм.
 
Мөрдөн шалгах баг Ёнсан дүүргийн Цагдаагийн газрын дарга асан Ли Им Жэ, Ёнсан дүүргийн дарга Пак Хи Ён тэргүүтэй 10 гол сэжигтнийг прокурорын байгууллагад шилжүүлэн өгчээ.  
 
Уг хэрэг явдалд яам болон нийслэлийн захиргаанд хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байгаа тул тус багийнхан Дотоод хэргийн яам болон Сөүл хотын захиргааны албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх төлөвтэй байна.
Дотоод хэргийн яам болон Сөүл хотын захиргааны албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0