Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй
1 жил өмнө   1139

Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 24-ны өдөр болж магадгүй гэж Украинаас Туркт суугаа Элчин сайд Василий Боднар мэдээлснийг “Ukrinform” агентлаг пүрэв гарагт уламжилжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн зуучлалаар явуулах дээд хэмжээний уулзалт АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох төлөвтэй байна гэж тэрбээр ярьсан байна.

Мөн В.Боднар Украинд энх тайвныг тогтоохоор Киевийн санаачилсан төлөвлөгөөг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн Туркийн талд талархал илэрхийлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезийн Бали аралд өнгөрсөн 11 дүгээр сард болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Украины дайныг зогсоох 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг дэвшүүлсэн юм. 

Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0