Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-ын домогт дуучин Элвис Преслигийн ганц охины зүрх нь зогсож нас баржээ
1 жил өмнө   1145
АНУ-ын домогт дуучин Элвис Преслигийн ганц охин, дуучин Лиза Мэри Пресли 54 насандаа таалал төгсжээ.
 
Энэ тухай  “People” сэтгүүл дуучны ээж Присцилла Преслигийн мэдэгдлээс эш татан  пүрэв гаргийн орой мэдээлсэн байна. “Миний сайхан охин Лиза Мэри биднийг орхин одсон аймшигт мэдээг хуваалцахад надад хүнд байна” гэж дуучны ээж мэдээлжээ. 
 
Дуучны зүрх зогсож, ухаангүй байгаа тул хиймэл амьсгалын аппарат залгаад байна гэж “ТMZ” цахим хуудас пүрэв гаргийн өглөө эх сурвалжуудаас эш татан мэдээлж байв.
 
Лиза Пресли дуучны замналаа эхлүүлснээсээ хойш “To Whom It May Concern” (2003), “Now What” (2005),  “Storm & Grace” (2012) гэсэн гурван цомог гаргасан байна. Тэрбээр олон жилийн турш Элвис Преслигийн нэрэмжит хандивын байгууллагыг удирдаж байжээ.
 
Нэгдүгээр сарын 10-нд буюу мягмар гарагт болсон “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолд Лиза Пресли оролцжээ. Кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг энэхүү наадмаас түүний эцгийн амьдралын тухай өгүүлсэн "Элвис" (2022) кинонд тоглосон жүжигчин Остин Батлер шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан билээ. 
АНУ-ын домогт дуучин Элвис Преслигийн ганц охины зүрх нь зогсож нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0