Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Агаарын тээврийн салбарт дахин нэг том осол гарч олон хүн амь үрэгдлээ
1 жил өмнө   1177
Өчигдөр Балбын агаарын тээврийн “Yeti Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, 72 хүн амиа алдсан байна.  
 
 «АTR 72» зорчигч тээврийн онгоц Катманду–Покхар чиглэлд нислэг үйлдэж байжээ. Багийн дөрвөн гишүүнээс гадна, 68 зорчигч сууж явсан уг онгоц Сети голын хавцлын орчимд осолдсон байна. Балбын Каски мужийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагааны явцад 68 хүний цогцсыг олжээ. 
 
Зорчигчдын дунд Энэтхэг, ОХУ, БНСУ, Ирланд, Австрали, Аргентин болон Францын иргэд байсан гэж Балбын Иргэний нисэхийн удирдах газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. 
 
Балбын Ерөнхий сайд Пушла Камал аюулгүй байдлын хүчнийхэн болон орон нутгийн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. 
 
Эмгэнэлт явдалтай холбогдуулан нэгдүгээр сарын 16-ны даваа гарагт үндэсний хэмжээний гашуудал зарласан байна. Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Балбын цэрэг, нисэхийн салбарын төлөөлөл болох таван хүн оржээ.
 
Энэ нь 1992 оны есдүгээр сарын 8-наас хойш Балбын нутаг дэвсгэрт болсон нисэх онгоцны томоохон осол юм. Тухайн үед өмнөд Катмандуд “Airbus A300” зорчигч тээврийн нисэх онгоц уул мөргөж, эмгэнэлт явдлын улмаас 167 хүн амиа алдаж байжээ. 
Агаарын тээврийн салбарт дахин нэг том осол гарч олон хүн амь үрэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0