Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Украйны Днепр хот пуужингийн цохилтөд өртжээ
1 жил өмнө   262
Өнгөрсөн бямба гаригт Украины зүүн хэсэгт орших нэгэн орон сууцны байшин руу ОХУ пуужингаар цохилт өгчээ. Халдлагын улмаас 30 хүн амиа алдаж, 44 хүн сураггүй алга болсон гэж албаныхан  мэдэгдэв. Днепр хотын дарга Борис Филатов хэлэхдээ, хайж байгаа иргэдийг амьдаар нь олох боломж тун хомс байгаа гэжээ.
 
Бямба гарагт мөн Киев, Харьков, Одесса хотуудын эрчим хүчний дэд бүтцэд халдсан байна. Хотын дарга ноён Филатов хэлснээр 70 орчим хүн эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа бөгөөд 10 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки пуужингийн цохилтыг "хүнлэг бус" гэж нэрлээд "Орос Улс энгийн иргэдийн эсрэг зориудаар дайны гэмт хэрэг үйлдсээр байна" гэж нэмж хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин төрийн төв телевизээр ярихдаа бүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа гэж мэдээлсэн байна.  
 
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагийн оройн үг хэлэхдээ дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэ гашуудсан олон зурвас хүлээн авснаа тэмдэглээд, Оросын ард түмэн халдлагын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй чимээгүй байсныг буруушаав.
 
Халдлагын дараа Украины төрийн эрчим хүчний компани болох "Укренерго" бүх бүс нутгуудад өдрийн цагаар хэрэглээний хязгаарлалтыг түр хугацаагаар тогтоосноо зарлав. Мөн Украины Эрчим хүчний сайд Герман Галущенко ойрын өдрүүдэд эрчим хүчний хэрэглээнд доголдол үүсэхийг мэдэгдэв.
 
Украйны Днепр хот пуужингийн цохилтөд өртжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0