Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Hyundai Motor”-ын цахилгаан автомашины борлуулалт нэг сая давжээ
1 жил өмнө   1126
БНСУ-ын автомашины тэргүүлэх үйлдвэрлэгч “Hyundai Motor” группийн цахилгаан автомашины нийт борлуулалтын хэмжээ 2022 оны эцсийн байдлаар нэг саяын босгыг давжээ. Тус компанийн хувьд энэ зах зээлд нэвтрээд 11 жилийн хугацааг үдэж буй юм.
 
Тодруулбал, “Hyundai Motor”, “Kia” компаниудын цахилгаан тээврийн хэрэгслийн нийт борлуулалт өнгөрсөн оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 1.02 саяд хүрсэн байна. “Hyundai Motor” 2011 оны долоодугаар сард анхны цахилгаан автомашин “BlueOn”-ыг танилцуулж байв. Цахилгаан автомашины борлуулалтыг компаниар нь авч үзвэл, “Hyundai Motor” 601 448, “Kia” 420 836 тээврийн хэрэгсэл борлуулсан байна. 2022 онд тус групп нь 371 838 ийм тээврийн хэрэгсэл худалдаалсан нь 2019 оныхоос /101 362/ огцом өссөн үзүүлэлт болжээ.
 
Хамгийн өндөр борлуулалттай цахилгаан тээврийн хэрэгслээр “Hyundai KONA EV” автомашин /256 907/ тодорсон бол түүний араас “Kia Niro EV” /200 302/, “Hyundai IONIQ 5” бичигдсэн байна.
 
“Hyundai Motor” групп нь 2030 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй 30 гаруй шинэ тээврийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, жилийн борлуулалтаа гурван саяас давуулах зорилт дэвшүүлээд байгаа ажээ. 
“Hyundai Motor”-ын цахилгаан автомашины борлуулалт нэг сая давжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0