Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Google компани 31 массажистаа халжээ
1 жил өмнө   1138
 АНУ-ын технологийн компани Google Ажлын байрны цомхотголын хүрээнд тусгай үйлчилгээ үзүүлдэг  31 нь массажист халахаар болсон нь ил болжээ.
 
Ингэснээр Google-ийн ажилтнуудад ажлын гүйцэтгэлээс нь хамааран үнэ төлбөргүй үзүүлдэг байсан массаж, иллэгийн үйлчилгээ хаагдаж байгаа ажээ. Ийм өргөн хүрээнд цомхотгол явуулах болсны хариуцлагыг бүрэн үүрэхээ Google-ийн толгой Alphabet компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай ажилтнуудад илгээсэн захидалдаа бичсэн байв. “Энэхүү өөрчлөлт нь Google-ийн ажилтнуудын аж амьдралд нөлөөлөх тул надад маш их дарамт учруулж байгаа. Гэсэн ч ийм шийдвэр гаргах болсон эцсийн хариуцлагыг би өөрөө бүрэн үүрэх болно” гэж тэр захидалдаа бичжээ.
 
Мөн бизнесийн чухал хэрэгцээтэйгээс бусад бүх томилолтын зардлыг хасаж, олон нийтийн арга хэмжээнд оролцох, ажлын уулзалт, арга хэмжээнүүдийг ажлын байрнаас өөр газарт зохион байгуулахтай холбоотой зардлуудыг цуцалжээ.
 
 
 
 
 
 
Google компани 31 массажистаа халжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0