Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Украйн: Оросын тал дахин нэг хотыг эзэллээ
1 жил өмнө   1136
Донецк мужийн жижиг хот Соледарыг хяналтаасаа алдсаныг Украины тал өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ. Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер групп энэ сарын 11-ний өдөр давсны том ордын дэргэд оршдог Соледарыг эзэлснээ зарлаж байв.
 
Үүнээс хоёр хоногийн дараа ОХУ-ын батлан хамгаалах яам мөн хотод хяналтаа тогтоосныг зарласан юм.
 
Оросын тал хэдэн сарын өмнө Украины фронтын зүүн болон өмнөд хэсэгт ухарснаас хойш анхны эзэлсэн хот суурин газар нь Соледар болж байна.
 
Соледарт дайнаас өмнө 10,000 орчим хүн оршин сууж байжээ.
 
Украины зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый олон хоног ширүүн тулалдсаны эцэст хүний тоогоор Оросууд давамгайлж байгаа нь ухрах шалтгаан болсныг Соледарт тулалдаж буй ангийн захирагч Игорь хэлсэн байна.
 
“Ширүүн буудалцааны дараа эргээд харахад дайсны шинэ давлагаа дахин довтолж байна. Тэдний тоо асар их байна. Тэд хүмүүсээ сумны бай болгон ашиглаж байна. Гэхдээ Оросууд зөвхөн тоогоор давамгайлж байгаа нь сайн хэрэг” гэж тэр мэдээлжээ.
Украйн: Оросын тал дахин нэг хотыг эзэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0