Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ким Жон Ун охины хамт Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойг тэмдэглэжээ
2 жил өмнө   512
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр тус улсын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн арга хэмжээнд охинтойгоо хамт оролцжээ.
 
Тэрбээр өчигдөр армийнхаа генералуудтай уулзаж, орой нь хүндэтгэлийн зоог барьсан байна.
 
Зоогийн үеэр Ким Жон Ун өөрийн улсын зэвсэгт хүчнийг “дэлхийн хамгийн хүчирхэг арми” гэж магтсан тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг өнөөдөр мэдээлжээ.
 
Гэхдээ тэр энэ үеэрээ Өмнөд Солонгос, АНУ-ын талд шууд хандсан утгатай үг хэлээгүй байна.
 
Өнөөдөр орой Пёньянд зэвсэгт хүчний ойд зориулсан цэргийн томоохон парад зохион байгуулагдаж болзошгүйг эх сурвалжууд мэдээлжээ.
 
Умард Солонгосын төв хэвлэлд өнөөдөр нийтлэгдсэн гэрэл зурагт хүлээн авалтын үеэр Ким Жон Ун гэргий болон өөрийн хоёр дахь хүүхэд Жү Этэй хамт байсан нь гарсан байна.
 
Тэднийг армийн генералууд, удирдах албан тушаалтнууд тойрон хүрээлсэн байжээ.
 
Ким Жон Ун охиноо 2022 оны арваннэгдүгээр сараас хойш дэлхий дахинд ил харуулж эхэлсэн юм.
 
Жү Эг эхэн үедээ тус улсын төв хэвлэл удирдагчийн “хайртай охин” гэж бичдэг байснаа сүүлд “хүндэтгэл хүлээсэн охин” гэж бичих болжээ.
 
Ажиглагчид Ким Жон Уныг өөрийн залгамжлагчаа дэлхийд танилцуулахын зэрэгцээ цөмийн зэвсгийн хөтөлбөр нь дараа үедээ өвлөгдөн үргэлжлэхийг илэрхийлсэн гэж үзэж байна.
 
Ким Жон Ун охины хамт Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойг тэмдэглэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0