Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн эсрэг Засгийн газрынхаа авсан хариу арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Турк болон Сирийн хойд хэсэгт дор хаяж 15,000 хүн нас барсан нь батлагдсан.
Иргэд, олон нийт Онцгой байдлын албаны үйл ажиллагааг хэтэрхий удаан, Засгийн газар болж буй гамшигт үйл явдалд бэлтгэл муутай байсан гэж шүүмжилсэн. Ноён Эрдоган Засгийн газар зарим асуудалтай тулгарсныг хүлээн зөвшөөрсөн ч нөхцөл байдал одоо хяналтад байна гэж мэдэгдэв.
Туркийн гол сөрөг хүчний намын дарга Кемал Киличдароглу үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. Тэрээр “Хэрвээ үүнд хариуцлага хүлээх хүн байвал тэр нь Эрдоган” гэжээ. Харин Ерөнхийлөгч Эрдоган энэ үүнийг няцааж, энэ хүнд цаг үед бидэнд эв нэгдэл шаардлагатай гэдгээ илэрхийлж, "Ийм үед улс төрийн ашиг сонирхлын үүднээс сөрөг компанит ажил явуулахгүй тэвчиж чадахгүй" хэмээн Хатай мужид ажиллах үедээ сэтгүүлчдэд хэлжээ.
Эх сурвалж: BBC
ЭРДОГАН ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД БИДЭНД ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ ГЭВ |
|