Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хятад улсын агаарын бөмбөлөг тагнуулын хэрэгсэлтэй байсан уу
2 жил өмнө   1203
Хятадын цаг уурын агаарын бөмбөлөг харилцаа холбооны сигнал цуглуулах төхөөрөмжөөр тоноглогдсон байсан нь энэхүү зургаас тодорхой харагдсан тухай АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
 
Пентагоны тэргүүн Ллойд Остин саяхан CBS News сувагт ярилцлага өгөхдөө агаарын бөмбөлгийн тагнах чадварыг хязгаарлах арга хэмжээ авсан байсан тул нууц мэдээлэл алдах эрсдэл гараагүй гэж ярьсан байна.
 
Хятадын ийм төрлийн агаарын бөмбөлөг өнгөрсөн жилүүдэд АНУ-ын Техас, Флорида мужуудад илэрч байсныг Остин энэ үеэр мэдээлжээ.
 
“Бид бүх стратегийн байгууламжуудаа нууцалж, бөмбөлгийн хөдөлгөөн, харилцаа холбоог хязгаарласан байсан тул мэдээлэл алдаагүй гэдэгтээ эргэлзэхгүй байна” гэж тэр ярьсан байна.
 
Одоо АНУ холбоотнуудтайгаа мэдээлэл хуваалцаж, Хятадын агаараас тагнах өргөн хүрээний сүлжээг илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
 
“Энэхүү өргөн хүрээний тагнуулын сүлжээний цорын ганц бай нь АНУ байгаагүй. Дэлхийн таван тивийн хэд хэдэн улсыг тагнасан асуудал яригдаж байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
 
 
 
Хятад улсын агаарын бөмбөлөг тагнуулын хэрэгсэлтэй байсан уу
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0